Үерийн усны хамгаалалтын далан сувгийн ажилд угсралтын ажилд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа

2023-07-07

  • ЗАХИАЛАГЧ: БХБЯам
  • ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТ: ГХБХБГазар 
  • ГҮЙЦЭТГЭГЧ: “Нью констракшн”ХХК
  • ЗОХИОГЧ: “Монхидро констракшн” ХХК
  •  Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: 2021.12.15-2022.10.01 /сунгах гэрээ/
  • БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Өлгий  сум,   2,3,12, 13-р баг
  • ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 12,520.9 сая төгрөг
  • ХҮЧИН ЧАДАЛ: Тус үерийн далангийн нийт урт нь 12.5 км, далан нь цутгамал төмөр бетон хавтангаар хийгдэнэ. Зарим хэсэг нь шороон далангаар хийгдэнэ.

Ажлын явц: 2023 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажлыг 2020 оны 05 дугаар сараас эхлүүлэн Үйлдвэрийн бүсийн сувгийн үерийн хамгаалалтын далан ПК10+34 - ПК28+40 хооронд 1800м сувгийн бетон доторлогооны хавтан суурилуулах ажил, бөхөн уулын суваг-2-ийн 1300м сувгийн газар шорооны ухлагын ажил, сувгийн ёроолын хавтангийн цутгалтын ажил,
сувгийн доторлогооны хавтан угсрах ажил гүйцэтгэсэн. Үйлдвэрийн бүсийн эхлэл хэсгийн далан сувгийн газар шорооны ажил, Бөхөн Уулын суваг-2-ийн сувгийн ёроолын хавтан цутга хажил, бетон доторлогооны хавтангийн цутгалтын ажил гүйцэтгэж дууссан.Бөхөн-1,2,3-ийн хавтан суурилуулалтын ижил хийгдсэн. Үйлдвэрийн бүсийн далд сувгийн ажил хийгдэж байна.
Ажлын нийт гүйцэтгэл  82 %-тай  байна.
Өгсөн үүрэг даалгавар: 

  1. Борооны улирал эхлэхээс өмнө Бөкен-1 ажлын хүчийг нэмж эргэлтийн маазайкуудыг хурдан шуурхай зургийн дагуу цутгаж гүйцэтгэх,
  2. Хавтангийн угсралтыг ажлыг гүйцэтгэхдээ шороог сайн нягтруулах,
  3.  ХАБЭА дүрмийг мөрдөж ажиллах далд цутгалтын хэсэгт хар тос түрхэх,
  4.  Далангийн шороог сайтар нягтруулж хоёр хавтангийн дээд доод хэсгийг хоорондын арматур шилбээр холбож гагнуурлаж цутгах,
  5. Талбайн ажлын журналыг тогтмол хөтлөх, ажлын явцыг фото зургаар баталгаажуулах,
  6.  Далангийн ажлыг гэрээний хугацаанд чанартай, гүйцэтгэх.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР