Булган сумын Сайхан багт баригдаж буй 50 ортой Цэцэрлэгийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.

2023-07-07

  • Захиалагч: БШУЯам
  •  Захиалагчийн техник хяналт: ГХБХБГазар
  •  Гүйцэтгэгч: “Лаулау” ХХК
  •  Зохиогч: “Максимумлайн” ХХК
  •  Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: 2021.08.09-2024.11.30
  •  БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Булган  сум, Сайхан баг 
  •  ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 1,924,0 сая төгрөг
  •  ХҮЧИН ЧАДАЛ: Барилга нь тэнхлэгээрээ 26.0м х 16.0м хэмжээтэй зөв бус хэлбэртэй, ±0.00 түвшнээс доош зоорьгүй, ±0.00 түвшнээс дээш 2 давхартай.
  • Ажлын явц: 2023 оны 06 дугаар сарын  20-ний өдрийн байдлаар 1-р давхрын каркасны хэв хашмал, арматурчлалын ажил хийгдэж дууссан байна.
  •  Ажлын нийт гүйцэтгэлийн 35%-тай явагдаж байна.

Өгсөн үүрэг даалгавар:
1. Барилгын талбайд хяналтын камер байрлуулах,
2. Шатны доод дээд үеийн арматурыг зургийн дагуу янзалж хийх,
3. Дамнуурууны арматурчлалын ажил өгөгдсөн хэмжээгээр синтез төмрөөр хомуут бүрчлэн алсгахгүйгээр боож янзлах,
4. Дээд үеийн арматурчлалын маталтыг тэгшилж хэмжээгээр нь боож янзлах, 
5. Бетоны цутгал бүрээс бетоны дээж шоо авч БСШЛ-д өгч ил далд ажлын актад дүгнэлт хавсаргах, 
6. БУА-ын график гаргаж баталгаажуулж, заасан хугацаанд ажлаа гүйцэтгэх, цаг агаарын мэдээ авч, бетон цутгах үед анхаарах, 
7. Өгсөн үүрэг болон арматурчлалын ажлуудыг янзалж гүйцэтгэж ГХБХБГ хяналт тавьсны дараа цутгалтын ажлыг хийх. 

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР