ИРГЭН ТА ДАРААХ ЗААВРЫН ДАГУУ ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭНЭ YY

2024-01-15

Монгол улсын засгийн газраас Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор, газрын кадастрын нэгдсэн удирдлагын систем буюу www.egazar.gov.mn вэб сайтыг ашиглан, газар өмчлөх хүсэлтээ цахимаар илгээх боломжтой боллоо.

Иргэн та эзэмшиж буй газраа өмчлөхийг хүсвэл эхлээд

1. www.egazar.gov.mn цахим хуудсанд хандана.

2. Гарч ирсэн цонхны ИРГЭН гэсэн хэсэг дээр дарж өөрийн мэдээллийг оруулан, нэвтрэн орно.

3. Нэвтрэн орсны дараа ХҮСЭЛТ ГАРГАХ гэсэн цэсээс эзэмшиж буй газраа ӨМЧЛӨХ гэсэн цэсийг сонгоно. Ингэснээр хүсэлт гаргахад шаардлагатай мэдээллийг оруулах цонх гарч ирнэ.

Энэ цонхон дээрх мэдээлэл ногоон болон хар өнгөөр тэмдэглэгдсэн байх бөгөөд ногоон өнгөтэй хэсэгт материалаа оруулах шаардлагагүй. Ногоон өнгөтэй хэсэгт иргэн таны газар эзэмшиж, ашиглаж байгаа өмнө бүртгэгдсэн мэдээлэл хадгалагдаж байгаа гэсэн үг юм.

Харин иргэн та хар өнгөөр идэвхэжсэн хэсэгт холбогдох мэдээллээ оруулан илгээх товч дарснаар таны газар өмчлөх хүсэлтийг хүлээн авна.

Мөн ИРГЭН ТА илгээсэн хүсэлтийн ЯВЦ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ харж хянах боломжтой.

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР