Аймгийн ГХБХБГ-ын даргаар ГУХ-ийн дарга Ж.Естайг түр томилогдлоо.

2024-02-23

Аймгийн ГХБХБГ-ын дарга МУГЭЗасагч К.Болатыг төрийн албанд ажиллах насны дэд хязгаар хүрсэнтэй холбоотой өөрийн хүсэлтээр аймгийн Засаг даргын 2024 оны 02-р сарын 23-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь тус байгууллагын ГУХ-ийн дарга Ж.Естайг түр томилов. Ажлыг аймгийн Засаг даргын Төрийн удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол тэргүүнтэй ажлын хэсэг хүлээлцэж өглөө.

Ажил хүлээлцэх үеэр К.Болат дарга 2016-2024 он 2-р сар хүртэл дараах ажлыг хийж гүйцэтгэснийг товч дурдав. Үүнд:

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинэ оффис Барилгын материалын сорилт, шинжилгээний “Бетон дүүргэгч”, “Цемент”, “Вакум цонх, ”Керамик” “Арматур” зэрэг 5 төрлийн лаборатори байгуулан, 60 ширхэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй болгож, 3 удаа дараалан итгэмжлэлийн гэрчилгээгээ авч ажилласан.

Байгууллагын албан хаагч, ажилтнуудыг орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, ширээ, сандал, сейф, дүрэмт хувцастай болгосон.

Аймгийн ГЗБЕТөлөвлөгөө, Алтай, Улаанхус, Дэлүүн, Толбо сум болон Цагааннуур чөлөөт бүсийн ХХЕТ-г дуусгаж, Ногооннуур болон Баяннуур сумын 1-р баг багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө дуусах шатандаа байна. Харин 2024 онд бид сумын Засаг дарга нартай биечлэн уулзаж ач холбогдлыг танилцуулан байж Сагсай, Буянт, Булган, Алтанцөгц сумдын ХХЕТөлөвлөгөөг хийлгэхээр 240,0 сая төгрөг тусгаад 2024 онд бүх сум ХХЕТөлөвлөгөөтэй болгохоор ажилласан.

Сумдын газрын даамлуудыг орчин үеийн шаардлага хангасан шинэ i7 зөөврийн компьютер, өндөр хурдтай гэр интернэт, гар GPS, гар утас, ширээ, сандал, сейфээр хангасан.

Газрын маргаан гарахад кадастрын зураг хийхэд хашаа, байшингуудыг тус тусдаа хэмжиж цаг хугацаа шаарддаг байсныг хүчин чадал өндөртэй мэргэжлийн нисгэгчгүй төхөөрөмж дром ашиглаж шууд боловсруулах боломжтой болсон.

Улс орон хил заагийн байршлыг тодорхойлохоос эхлэн иргэдийн хашааны булангийн цэгийн байршлыг тодорхойлох хүртэлх бүхэл төрлийн ажилд геодезийн байнгын цэг тэмдэгт ашигладаг ач холбогдлыг ойлгоогүйгээс аймгийн хэмжээнд байгаа 365 цэг тэмдэгтийг аймгийн Засаг даргын захирамжаар тооллого хийж үзэхэд 106 байнгын цэг тэмдэгт алга болсныг 65,0 сая төгрөгөөр 74 цэг тэмдэгтийг нөхөн хийж сумдын ЗДТГазарт хүлээлгэн өгсөн.

Сүүлийн жилүүдэд газрын дуудлагаа худалдаанаас 1,2 тэрбум төгрөг, газрын төлбөр 900,0 сая төгрөг, тэмдэгтийн хураамжийн хүү торгуулиас 58,0 сая төгрөг нийтдээ 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн төсөвт нэмэр болгосон. Газрын төлбөр, татварыг төлөхөөр иргэдийг банк руу явуулахгүйгээр пост машин ашиглан төлүүлж цаг хугацааг хэмнэж шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэн ажиллаж байна.

Архивын өрөөнд стандартын шаардлагыг хангасан гүйдэг шүүгээтэй болгож 19724 нэгж талбарын цаасан хувийн хэргийг цахимжууллаа.

Улсын хэмжээнд нэвтрүүлсэн “Газрын харилцааны бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх ухаалаг Киоск төхөөрөмж”-ийн анхны санаачлагч байсан.

Энэ оны 5-р сард газрын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтаж 70 төрлийн ажил төлөвлөсөн байгаа үүнийг амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

К.Болат дарга ажиллаж байх хугацаандаа салбарын хэмжээнд 3 удаа, Аймгийн “Оны шилдэг байгууллага”-аар 3 удаа, Монгол Улсын одон медалиар-4 хүн, Салбарын тэргүүний ажилтнаар-6 хүн, Системийн хэмжээнд шилдэг менежерээр-1 хүн, “Шилдэг даамал”-3 хүн, аймгийн Хөдөлмөрийн аваргаар-1 хүн тус тус шагнагдаж ажилласан байна.

Тэрээр хамт олонд хандаж хэлсэн үгэндээ байгууллагын үнэт зүйл бол хамт олон байгууллагын нэр хүндийг байнга өндөрт өргөж яваарай. Эцэст нь та бүхний гэр бүлд эрүүл энх сайн сайхныг хүсэж, эв нэгдэлтэй ажиллахыг уриаллаа.

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР