“Барилгын салбарын бүтээн байгуулалт, хариуцлага, хууль эрх зүйн орчин хангуулах” сургалт зөвлөгөөний үеэр "ВОЛЕЙБОЛ"-ийн нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.










Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас урин дулааны улирал ирж барилгын ажил эхлэхтэй холбоотой уламжлал болгон барилгын салбарын болон хангагч байгууллагуудын инженер техникийн ажилтнуудын дунд зохион байгуулдаг "ВОЛЕЙБОЛ"-ийн нөхөрсөг тэмцээн 2024 оны 03-р сарын 11, 12-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Уг тэмцээнээс Х.Жанибек ахлагчтай "ЭрчимБӨ" ХК-ийн баг 1-р байр алтан медаль, мөнгөн шагнал шилжин явах цом А.Мандат ахлагчтай "ЦШСГ"-ын баг 2-р байр мөнгөн медаль, мөнгөн шагнал С.Ержан ахлагчтай "Ганбарс" ХХК-ийн баг 3-р байр хүрэл медаль мөнгөн шагнал,
Ж.Адалбек ахлагчтай "Суат" ХХК-ийн баг тусгай байранд тус тус шалгарав.
Хамтран зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд болон идэвх санаачилгаатай оролцсон нийт баг тамирчдад баярласан талархсанаа илэрхийлье.