“Барилгын салбарын бүтээн байгуулалт, хариуцлага, хууль эрх зүйн орчин хангуулах” сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

2024-03-13

“Баян-Өлгий аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 03 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Естай нээж үг хэлж, БХБХэлтсийн дарга Х.Асхар 2023 оны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг танилцууллаа.

БХТөвийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Норм нормативын хэлтсийн дарга Н.Батжилмаа нар “Барилгын салбарын шинээр гарсан норм дүрэм, стандарт”-тай холбогдолтой , Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Х.Бахытгүл “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын талаар тус тус мэдээлэл хийлээ.

Уг зөвлөгөөнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын БХБХэлтэс, Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХэлтэс, ЗДТГ-ын Архивын тасаг, аймгийн ХААГазар, ЦШСГазар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн Барилгачдын холбоо, НААҮ-ний “Суат” ХХК, “Эрчим БӨ” ХК, мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилга угсралт болон барилгын материал үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөс холбогдох байгууллагад хандсан зөвлөмж гарлаа. Зөвлөгөөн урьдаа тавьсан зорилтоо биелүүлж амжилттай өндөрлөө.

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР