ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ЗУРГААН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2024-04-29
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын дагуу жил бүр Газрын харилцааны ажилтны өдрийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж, шилжин явах цомын төлөөх биеийн тамирын тэмцээн уралдаан зохион байгуулдаг билээ.
Энэ жил Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит Шилжин явах цомын төлөөх 2024 оны Улсын аварга шалгаруулах спортын тэмцээнийг Улаанбаатар хотноо энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд спортын зургаан төрлөөр зохион байгуулав.
Тэмцээнд салбарын төрийн захиргааны байгууллагууд, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх бүхий аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд болон салбарын ахмадуудыг хамруулсан нийт 12 багийн 400 гаруй тамирчид өрсөлдөж нийлбэр дүнгээр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүн байрыг эзлэн, Шилжин явах цомын эзэд боллоо. Мөн энэ жилийн Улсын аварга шалгаруулах спортын тэмцээнд медальт байр эзэлсэн тамирчдад спортын зэрэг олгосон байна.
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР