ЗАСГИЙН ГАЗРААС ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН БАТАЛЛАА.
2024-05-02

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр батлагдсан.
“Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулах журам” нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төслийг Монгол улсын Засгийн газрын өнөөдөр /2024.05.01/-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тус журамд малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлах, төслийг хүлээн авах, үнэлэх, шалгаруулах, газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах, мэдээллийн санд бүртгэх, гэрээ, гэрчилгээг баталгаажуулах үйл ажиллагааг хялбаршуулан 15 хоногт багтаан хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Санал асуулга