Зарлал

2024-05-17
“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ ХОЛБООТОЙ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгуулна. Үүнд:
  • Шинээр газар эзэмших хүсэлтийг цахимаар илгээх,
  • Эзэмшиж буй газрын бусдад шилжүүлэх,
  • Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх,
  • Эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалт өөрчлөх,
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах,
  • Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах,
  • Эзэмшиж, ашиглаж буй газрын талбайн хэмжээ өөрчлөх,
  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох,
  • Эзэмшиж буй газраа өмчлөх,
  • Газар өмчлөх эрхийг Гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх,
  • Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах,
  • Давуу эрхээр газар өмчлөх,
  • Газрын төлбөрийг цахимаар төлөх,
  • Газар ашиглах, эзэмших эрхийн гэрээ нөхөн авах,
  • Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар авах,
  • Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх,
  • Газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээг цахимаар хэвлэж авах г.м
Газартай холбоотой 17 цахим үйлчилгээний талаар мэдээлэл өгөх тул иргэд та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР