Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
2024-05-20










“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан "ХАРИУЦЛАГА – ГАЗРЫН ХАРИЛЦАА" аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр WWW.EGAZAR.GOV.MN цахим системийн талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд танилцуулан сурталчилсан. Үүнд:
- Шинээр газар эзэмших хүсэлтийг цахимаар илгээх,
- Эзэмшиж буй газрын бусдад шилжүүлэх,
- Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх,
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх,
- Эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалт өөрчлөх,
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах,
- Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах,
- Эзэмшиж, ашиглаж буй газрын талбайн хэмжээ өөрчлөх,
- Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох,
- Эзэмшиж буй газраа өмчлөх,
- Газар өмчлөх эрхийг Гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх,
- Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах,
- Давуу эрхээр газар өмчлөх,
- Газрын төлбөрийг цахимаар төлөх,
- Газар ашиглах, эзэмших эрхийн гэрээ нөхөн авах,
- Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар авах,
- Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх,
- Газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээг цахимаар хэвлэж авах г.м
Газартай холбоотой 17 төрлийн үйлчилгээг хэрхэн авах талаар 92 хүнд зөвлөн туслаж, 150 гаруй иргэнд төрийн үйлчилгээг үзүүлэн орон нутгийн радио, телевизээр олон нийтэд мэдээлэл өглөө.
Санал асуулга