ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТ ГАРГАХ ДАРААЛАЛ
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ ДАРААЛАЛ
-
WWW.MCIS.GOV.MN сайтад хандаж Тусгай зөвшөөрөл “цэс”-ийн “Холбогдох баримт бичиг” хэсгээс СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА-тай танилцах, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”, Барилгын тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлагатай танилцах
-
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь төрийн мэдээллийн сангуудтай холбогдсон тул тус цахим программд бүртгүүлэх инженер, техникийн ажилтнууд E-Mongolia платформд бүртгүүлсэн байх
-
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл СУНГАЛТААР хүссэн ААНБ-ын инженер, техникийн ажилтнууд тус байгууллагад сүүлийн 3 сар тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх
-
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ШИНЭЭР БОЛОН НЭМЭЛТЭЭР хүссэн ААНБ-ын инженер, техникийн ажилтнууд тус байгууллагад сүүлийн 1 сар тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх
-
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл СУНГАЛТ БОЛОН НЭМЭЛТЭЭР хүссэн ААНБ-ууд нь үйл ажиллагааны тайлан мэдээгээ БХТ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэст хагас жил тутам илгээж, БҮАТЗ-ийн хавсралтад тэмдэглэл хийлгэсэн байж. БҮАТЗ авснаас хойш гүйцэтгэсэн ажлын тайланг /www.mcis.gov.mn сайтад гүйцэтгэсэн ажлын тайлан хэсэгт ажлын гэрээг хавсаргах, БҮАТЗ авснаас хойшхи хугацаанд шимтгэл төлсөн баримтуудын хуулбар хавсаргах, Барилгын норм, норматив боловсруулах санд /төсөвт өртгийн 0,18 хувиар/ төлнө.
-
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС /420 000 ТӨГРӨГ+АЖЛЫН ТӨРӨЛ, ТӨВӨГШЛИЙН АНГИЛЛЫН ТӨРЛӨӨС ХАМААРНА. /Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгуууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 4 дүгээр хавсралт/
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХЭЛТЭС
УТАС: 70165055, 70185055
2022.10.01
Хүсэлтийн загвар
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ -т
Тусгай зөвшөөрөл хүсэх тухай
Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дараах ажилбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах /шинээр авах, сунгах, нэмэлт ажлын төрөл авах/ хүсэлтээ илэрхийлж байна.
Ажлын төрлийн жагсаалт:
…..............................................................................
…..............................................................................
…..............................................................................
….............................................................................
….............................................................................
….............................................................................
….........................................................................
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн бичиг баримт нь үнэн зөв бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын талбай болон тоног төхөөрөмж, машин механизмыг үзүүлэхэд бэлэн болно.
Аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж:
Дарга / Захирал/ …........................................ / Овог нэр/
гарын үсэг
Тэмдэг
Огноо