ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.



Ажил олгогчдод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
Уг сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 дахь заалт, аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчил, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Орон тооны зөвлөх А.Жанбота үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэн, аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж бүх төрийн байгууллагууд гарсан төрийн үйлчилгээний сул, чөлөөтэй, шинээр бий болсон ажлын байрны холбогдох мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар тухай бүр батлагдсан маягтын дагуу гарган өгч, захирамжийн биелэлтийг ханган ажиллахыг хүслээ.