“МӨРӨӨДЛИЙН ӨЛГИЙ ХОТ 2030” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
2025-02-08









Аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан “Мөрөөдлийн Өлгий хот 2030” сэдэвт гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд 200 гаруй бүтээл ирснээс мэргэжлийн багш, зурагчдаас бүрдсэн шүүгчдийн баг шилдгүүдийг тодрууллаа.
Шагналт байрууд:
1-р байр – Ш.Мырзабек (Эмпати сургууль)
2-р байр – Б.Меруерт (Улаанхус сум, Согоог багийн ЕБС)
3-р байр – Д.Инкар (Өлгий сум, 5-р сургууль)
Тусгай байрын эзэд:
Б.Али (Өлгий сумын 3-р сургууль)
Сырымбет (Булган сумын 1-р сургууль)
Д.Аружан (Цэнгэл сумын ЕБС)
М.Жанболат (Бугат сумын ЕБС)
С.Амина (Өлгий сумын 5-р сургууль)
Шүүгчдийн зүгээс сурагчдын бүтээлч сэтгэлгээ, хот төлөвлөлтийн ирээдүйн төсөөллийг гаргасан уран бүтээлүүдийг үнэлж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Энэхүү уралдаан нь хүүхэд, өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний ирээдүйн хотын хөгжлийг хэрхэн төсөөлж буйг уран бүтээлээр илэрхийлэх боломжийг олгосон онцгой ач холбогдолтой уралдаан боллоо.
Шагнал хүртсэн болон оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэе!
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга