“Би барилгачин хүн 2025” чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

2025-02-11
2025 оны 2-р сарын 8, 9-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт барилгачдын “Би барилгачин хүн” чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Тус чуулга уулзалтад барилга угсралтын аж ахуйн нэгжүүд, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон салбарын мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжлийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн гол сэдэв:

“Баян-Өлгий аймгийн барилгын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”
Чуулга уулзалтын хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд “Би барилгачин хүн” уран зургийн уралдаан зохион байгуулагдаж, салбарын ирээдүй болсон хүүхэд, залуусын бүтээлч оролцоог дэмжив.
Барилгачдын холбооны гишүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулагдаж, дараах 3 төрлөөр өрсөлдөөн өрнөлөө:
  • Волейбол
  • Шатар
  • Ширээний теннис
Чуулга уулзалтад Улаанбаатар хотоос хүндэт зочид хүрэлцэн ирж, үнэ цэнтэй илтгэлүүд тавьлаа:
Э.Ганзориг – Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер, доктор профессор
М.Ыбрай – ХББОСЯ-ны сайдын зөвлөх, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Г.Батсүх – Монголын Барилгын Үндэсний Ассоциацын захирал, “Барилга.МН” сэтгүүлийн үүсгэн байгуулагч
Б.Бямбасүрэн – Монголын Барилгын Үндэсний Ассоциацын ерөнхий менежер
Ө.Мөнх-Отгон, Э.Пүрэвдагва, М.Маргад-Эрдэнэ – “БХТ”-ийн төлөөлөгчид
Барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, хөгжлийн шинэ гарцуудыг тодорхойлсон энэхүү чуулга уулзалт нь салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Бид бүтээн байгуулалтын салбараа дэмжиж, хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэнэ!
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
 
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР