Шинэ Өлгий хороолол төлөвлөсөн 600 га газарт хоёр төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн.

2025-02-19
Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ерөнхий төлөвлөгөөнд “Шинэ Өлгий хороолол” байгуулахаар тусгагдсан ба 600 га шинэ газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийлгэж, үүний дараа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилготой ажиллаж байна. Шинэ суурилшлын бүс 40 га газар батлагдсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна. "Шинэ Өлгий" хороололын ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг 2024 онд хэрэгжүүлэхээр ОНХС-ийн хөрөнгөөс 600.0 сая төгрөг шийдвэрлэсэн.
Шинэ Өлгий хороолол төлөвлөсөн 600 га газарт хоёр төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн. Үүнд: БНХАУ-ын консорциумын бүрэн эрхт төлөөлөгч PRC Enginering Co.limited төслийн хүрээнд “Голден Эй Эн Ти” ХХК-ийн хэрэгжүүлэх 2160 айлын шинэ хотхоны /42 га талбайд/ Батлан хамгаалах яамны хүсэлтээр төрийн албан хаагчдын цогцолбор хотхон /37 га талбайд /
Уг 2160-н айлын орон сууц хотхонд:
  • Нийт 24 блок, Барилга 9-н давхар, давхартаа 5-н айлтай, 2 орцтой.
  • Орон сууц нь 540-н айлын 6-н блокоороо нэг төлөвлөлттэй бөгөөд суурийн давхартаа айл бүрд хүрэлцэхүйц дулаан зогсоолтой.
  • Орон сууц нь давхартаа 30-40 м2 нэг өрөө 1 ширхэг, 45-60 м2 хоёр өрөө 3 ширхэг, 70-80 м2 гурван өрөө 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.
  • 640-н хүүхдийн Ерөнхий боловсролын сургууль 2 ширхэг
  • 240-н хүүхдийн цэцэрлэг 2 ширхэг
  • Иргэдэд үйлчлэх төв нэг ширхэг / Үүнд: өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бусад төрийн нэг цэгийн үйлчилгээний байгууллагууд нэг доор байрлах 650м2 бүхий нэг барилга/
  • Худалдааны төв нэг ширхэг / 25x45 суурьтай 5 давхар хүртэлх/
  • Нэг ширхэг олон улсын шаардлага хангасан 3+ / одтой / Зочид буудал, ресторан, кофе шоп, хурлын танхим, мини спорт цогцолбор, мини супермаркет. 25x45-ын суурьтай 5 давхар хүртэлх цогцолбор, суурийн давхартаа дулаан зогсоолтой.
  • Орон сууцууд, барилга байгууламжууд бүрэн цутгамал хийцтэй, дотор тасалгааны тодорхой зарим жижиг газарт өрлөгөөтэй зориулалтын хамгаалалт бүхий тусгай дулаалгатай, гадар будаг нь нар, салхи, шорооны хамгаалалттай түрхлэгтэй металл хавтан өнгөлгөөтэй байх болно. Энэхүү багц төсөл нь шинэ төлөвлөлтийн 42 га газар хэрэгжих болно. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР