САЛБАРЫН САНХҮҮГИЙН АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА,
2025-02-21








Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын харьяа 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санхүүгийн ажилтнуудад 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг хүлээн авах, санхүүгийн шинэчлэгдсэн хууль, тогтоомж, журмын хэрэгжилт, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудын хэрэглээ, санхүүгийн тайлагналд орсон өөрчлөлт, төрийн өмчийн бүртгэл, тайлагнал, санхүүгийн онлайн суурьт программын сургалт, Сангийн яамны “finperform.mof.gov.mn” санхүүгийн тайлангийн программын нэвтрүүлэлт, Хүний хөгжлийн сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн тооцоолох групп ХХК, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхэд байгууллагын болон албан хаагчдын ажлын байрны нөхцөл, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааны талаар салбарын санхүүгийн ажилтнууд санал, бодлоо хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шинэчлэн сайжруулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Санал асуулга