Улаанбаатар хотын 1:1000 машстабтай агаарын зураг гаргах төсөл
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-ын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийг 2010-2011 онд хэрэгжүүлсэн юм. Төслөөр нийслэлийн төвийн барилгажсан 100 км.кв талбайн 1:1000-ны масштабтай байр зүйн зураг орон зайн мэдээллийн санг үүсгэх, геодезийн сүлжээ байгуулах, агаарын зураг авах, боловсруулах, стерео зуралт, байр зүйн зураглал хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэн, 463 хуудас байр зүйн зурагт орон зайн мэдээллийн сан, агаарын зураг, ортофото зураг хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэн, хүлээлгэж өгсөн. Төслийн эхний үе шатаар нийлүүлсэн байр зүйн зураг, орон зайн мэдээллийн санг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Авилгатай тэмцэх газар, Зам тээврийн газар зэрэг төрийн байгууллага болон зарим аж ахуйн нэгж ажилдаа ашиглаж байна. ГХГЗЗГ нь эдгээр байр зүйн зураг, ортофото зургийг ажлын хэрэгцээнд ашиглахаас гадна Газрын маргааныг шийдвэрлэхэд байнга ашиглаж байгаа бөгөөд эдгээр зураг, мэдээллийг Интернетээр хүргэхээр туршилт судалгааны ажил хийж байна.
Төслийн 2 дахь шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг 2011 онд КОЙКА-д явуулсан бөгөөд төслийн таатай байдлын судалгааны баг 2012 оны 1-2-р сард ГХБГЗЗГ дээр ажиллаж төслийн 1-р шатны үр дүнг судлан 3,2 сая ам.долларын төсөвтэй төсөл хэрэгжүүлэх болсон юм. КОЙКА-ийн 2 дахь судалгааны баг 2012 оны 10 дугаар сарын 22-26-нд Монгол улсад ажиллан, гэрээний нөхцлийг хэлэлцэн, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төслийн хэрэгжилтийн судалгааны баг болон Монгол улсын Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран гүйцэтгэх "Монгол улс, Улаанбаатар хотын байр зүйн зураг зохиох" хоёрдугаар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурсан. Төслийн 2 дахь шатанд гэр хорооллын 165 км.кв талбайн 1:1 000-ны масштабтай байр зүйн зураг орон зайн мэдээллийн санг үүсгэх юм. Төслийн хүрээнд автомашин, өргөн форматын плоттер, компьютер нийлүүлж 20 хүнийг БНСУ-д, 15 хүнийг монгол улсад сургаж дадлагажуулна. ГХГЗЗГ