ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ, КАДАСТРЫН ЗУРГИЙГ ИРГЭН ӨӨРӨӨ ХЭВЛЭЖ АВДАГ БОЛЛОО.

2021-10-13

ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ, КАДАСТРЫН ЗУРГИЙГ ИРГЭН ӨӨРӨӨ ХЭВЛЭЖ АВДАГ БОЛЛОО

Газартай холбоотой төрийн үйлчилгээ илүү хялбар, иргэнд ээлтэй болсоор байна.

Жишээлбэл иргэд egazar.gov.mn цахим системээр нэвтрэн хэвлэж авах боломж бүрдлээ. Ингэснээр захирамж нь гарсан газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа та өөрөө хэвлэж аваад ашиглана гэсэн үг. Урьд гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа авахын тулд иргэд газрын албаны үүдийг 30-60 хоног “сахидаг” байсан. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд УБЕГ, арилжааны банкууд нэгдсэн бөгөөд Нотариатын байгууллага нэгдэн ороход бэлэн болжээ.

Мөн Та Egazar.gov.mn-ээс газрын харилцааны үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой.

  • Газрын эрхээ бусдад шилжүүлэх,
  • Газрынхаа зориулалт өөрчлөх,
  • Газрынхаа талбайн хэмжээ өөрчлөх
  • Гэрчилгээгээ нөхөн авах,
  • Гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх,
  • Гэрчилгээний хугацаа сунгах зэрэг 17 хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.

 

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР