ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ЦАХИМ СИСТЕМ, ХАЯГЖУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2022-03-09





Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 онд газрын харилцааны салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, сургах зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд тухайн ажлын хүрээнд Газрын нэгдмэл сангийн цахим систем, Хаягжуулалтын цахим систем гэсэн 2 том цахим системийн сургалтыг зохион байгуулж байна.
2020-2021 онд “Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажил”-ыг улсын хэмжээнд зохион байгуулан хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн ажлын хүрээнд Газрын нэгдмэл сангийн мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг шинэчлэн Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулан газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулахаар системийг нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна.
Цаашид газар, үл хөдлөх, эд хөрөнгөнд хаягийг автоматаар олгох, баталгаажуулах боломжтой олон улсын жишигт нийцсэн системийг нэвтрүүлэх сургалтыг аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтнүүд дунд зохион байгууллаа.
Санал асуулга