ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН “ГЕОПОРТАЛ” ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ БОЛЛОО.
2022-03-15



Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 оныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчидыг сургах, чадавхийг бэхжүүлэх, цахим шилжилтийг улам эрчимжүүлэх жил болгон зарласан.
Уг ажлын хүрээнд өнөөдөр 21 аймаг, нийслэлийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн “ГЕОПОРТАЛ” цахим системийн сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтаар орон зайн өгөгдлийн үзүүлэлт 18 багц стандарт /MNS 6925-1-18/-ыг танилцуулж, үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөх, орон зайн мэдээллийг тус стандартын дагуу бэлтгэн боловсруулж тус цахим систем /nsdi.gov.mn/-д геодезийн цэг тэмдэгт, хил зааг, хаяг, барилга, суурин газар, дэд бүтэц, тээврийн сүлжээ, газар зүйн нэр зэрэг 18 дэд сангийн мэдээллийг боловсруулах мэдлэг, ур чадварыг олгох юм.
Санал асуулга