Сумуудын нүхэн жорлонг шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгох ажлын хүрээнд хяналт шалгалт хийлээ.
2022-11-14










Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Дэлүүн, Сагсай Улаанхус сумдын Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгох төслийг хэрэгжиж байна.
Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий Боловсролын сургуульд ба эрэгтэй, эмэгтэй дотуур байранд, Булган суманд сургууль, цэцэрлэгт ба эрэгтэй, эмэгтэй дотуур байранд, Буянт суманд сургууль, цэцэрлэгт ба эрэгтэй, эмэгтэй дотуур байранд, Сагсай суманд сургууль ба эрэгтэй, эмэгтэй дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгож нийт 14 газарт "Тунгалаг Буянт Дуут" ХХК нь гүйцэтгэж, ашиглалтад оруулахаар бэлэн болгоод байна.
Санал асуулга