СТАНДАРТ БАТЛАГДЛАА.
2022-09-21

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны С/41 дүгээр тушаалаар “MNS-ISO-19131:2022 – Газар зүйн мэдээлэл–Өгөгдөл техникийн үзүүлэлтүүд” стандарт батлагдлаа.
MNS ISO 19131:2022 стандартын зорилго нь байрлалд суурилсан орон зайн суурь өгөгдлийг бий болгоход тавигдах шаардлагыг бүрэн хэмжээнд тодорхойлох явдал юм. Нэг талаас орон зайн өгөгдлийн санг хариуцагч байгууллага нөгөө талаас орон зайн өгөгдөл, мэдээлэлтэй хамаарал бүхий үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, хувь хэрэглэгч нарын хооронд үүсэх өгөгдөл бүрдүүлэхэд ашиглах үндсэн баримт бичиг юм.
Та бүхэн Стандарт, хэмжил зүйн газрын https://estandard.gov.mn/ цахим хуудаснаас худалдан авах боломжтой.
Санал асуулга